2021-04-20 08:301min00

Монгол улсын Е серийн гадаад пасспорт “хүчтэй пассдорт”-ын жагсаалтын 80-рт эрэмбэлэгджээ

173772417_508969550120425_5245425685672386558_n

Олон улсын судалгааны Henley Global гэсэн байгууллага дэлхийн улс орнуудын гадаадад зорчих эрхийг нотлох гадаад пасспорт болон бусад адилтгах баримт бичгүүдийг харьцуулан судалж, жил бүр жагсаалт гаргадаг.

2021 оны тухайд хамгийн олон оронд визгүй зорчих боломжтой, хүчтэй пасспортын жагсаалтыг:
1. Япон
2. Сингапур
3. Герман, Өмнөд Солонгос
4. Финлянд, Итали, Испани, Люксембург
5. Австри, Дани
6. Франц, Ирланд, Швед, Нидерланд
7. АНУ, Их Британи, Щвейцари, Шинэ Зеланд
зэрэг улс орны пасспортууд эхний байруудад багтжээ.

Монгол улсын Е серийн гадаад пасспорт 62 улс оронд визгүй зорчих боломжтойгоор жагсаалтын 80-рт эрэмбэлэгджээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй