Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга МАН-ыг тараах тухай захирамж гаргаж, дээд шүүхэд хүргэж байгаа тухай өнөөдөр мэдэгдэв. Түүний мэдэгдэл улстөрийн хүрээнд нэлээн дуулиан болж байна. Түүний мэдэгдэлтэй холбоотой хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн өөрийн цахим хуудсандаа дараах байр суурийг илэрхийлжээ.
Тэрбээр “Ерөнхийлөгч захирамж гаргахдаа хэд хэдэн хууль тогтоомжийн олон заалтыг үндэслэл болгожээ. Тэдгээрээс Үндсэн хууль дахь “Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна” гэсэн заалтыг дурдсан нь анхаарал татлаа. Юу гэж ойлгох вэ? Намыг татан буулгахад энэ заалт ямар хамаатай вэ? Санаандгүй оруулав уу, санаатай бичив үү? Арай командлаад командлаад явчихна шүү гэсэн үг юм биш биз? Эсвэл зүгээр л сүртэй, итгэл үнэмшил төрүүлэхүйц болгох гэж баахан заалт дурдав уу?” гэжээ.
Н.Батаа