Эстоны Таллинд энэ сарыг дуустал хөл хөдөлгөөн хамгийн ихтэй нэгэн замыг шөнийн цагаар хаахаар болж байна. Ингэснээр уг замаар бах, мэлхийнүүд аюулгүйгээр нэвтрэх боломжтой болно.
Газар уснаар явагч энэ амьтан жил бүр замын нэг талаас нөгөө тал руу нүүдэллэдэг. Ичээнээсээ гармагцаа замыг хөндлөн гулд туулж, үржих цөөрөмдөө очдог бол намар нь нөгөө тал руу нь гарч өвөлждөг байна. Энэ үеэр сайн дурынхан мэлхий, баханд тусалж, аюулгүй гарц гаргаж өгдөг. Тийм байдлаар сайн дурынхан 97 мянга гаруй тооны амьтанд тусалж чаджээ.
Тэгвэл энэ жил сайн дурынхан цар тахлын улмаас ийм ажил явуулж чадахгүй болж, замыг шөнийн цагаар хаахаар болжээ. Цаашид энэ улсын төр засгаас хурдны замын доогуур мэлхийнд зориулсан хонгил гаргах, эсвэл тэдэнд өвөлждөг талд нь цөөрөм барьж өгөх асууудлыг хэлэлцэх гэж байна.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулагч: Марта