УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг ноцтой осол гаргасан тухай Үндэсний шуудан сонин цахим хуудсаараа дамжуулан 50 минутын өмнө мэдээлжээ.
Уг мэдээлэлд “Өнгөрсөн шөнө 00.40 цагийн орчимд ХУД-ийн хоёрдугаар хороонд байх АПУ ХК-ийн хойд уулзварт 63-..УНЦ улсын дугаартай, хар өнгийн ниссан теана автомашин зам тээврийн ноцтой осол гаржээ. Уг автомашиныг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж жолоодож, ганцаараа зорчиж явсан бөгөөд өндөр хэмжээний согтолттой байсан гэх мэдээлэл байна” хэмээн дурьдсан байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг Үндэсний шуудан сонины цахим хуудаснаас уншина уу.