Нийт 5 байгууллагын хөдөлгөөнт болон бэлтгэл ээлж, урамшуулалт эргүүл, морьт эргүүл, байгаль хамгаалагч нарын нийт 240 алба хаагч, 93 автомашинтай нийслэлийн ногоон бүсийн 136 аманд үүрэг гүйцэтгэж ажиллаа. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Сонгинохайрхан дүүргийн 31-р хороо шар өвсний түймрийг илрүүлэн унтрааж, 3 байшин буюу 90 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажилласан байна.
19