2021-04-19 09:001min00

НӨАТ-ын сугалааны тохирлоор 3 сая төгрөгийн нэг азтан тодров

НӨАТ

НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдлаа.

Тохиролд 2021 оны гуравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдож, EBarimt системд бүртгэгдсэн 30,345,597 баримт хамрагдсан юм.

Үндсэн тохирлын дугаар: 72813006

30 мянган төгрөгийн азтан – 27421
100 мянган төгрөгийн азтан – 3143
500 мянган төгрөгийн азтан – 322
Нэг сая таван зуун мянган төгрөгийн азтан – 35
Гурван сая төгрөгийн азтан – 1
20 сая төгрөгийн азтан – 0
Энэ удаагийн тохирлын супер шагналын сан 20 сая төгрөг байлаа.

Супер тохирлын дугаар: 76762381 байсан бөгөөд найман орон таарсан азтан тодорсонгүй.