Оросын Санкт-Петербургийн Туршилтын анагаах ухааны хүрээлэнгийн эрдэмтэд исгэсэн сүүний амттай коронавирусийн вакцин боловсруулж байна.
Оросын ШУА-ийн профессор Александр Дмитриевийн хэлснээр вакциныг жилийн дотор эмнэлзүйн өмнөх туршилтад оруулж дуусгахаар төлөвлөжээ.
Шингэн тараг шиг, исгэлэн сүүн бүтээгдэхүүн нь вакцинд хамрагдах хамгийн хялбар арга төдийгүй иммуноглобулин А хэмээх тарилгатай харьцуулбал өөр ангиллын эсрэг биет үүсгэх чадвартай.
Иддэг вакциныг бүтээх үедээ COVID-19 геномын синтезжүүлсэн хэсгийг сүүн хүчлийн бактерийн геномтой нэгтгэж, үр дүнд нь бие махбодод дархлааны хариу урвал хангах коронавирусийн уураг гарган авчээ.
“Энэ вакцин амтаараа исгэлэн сүүтэй төстэй. Лабораторийн оготно, харх, туулай дуртайяа хэрэглэж байсан. Хамгийн гол нь дархлааны хариу үйлдэл сайн үзүүлдэг хэр нь сөрөг нөлөө одоогоор илрээгүй” хэмээн Санкт-Петербургийн Туршилтын анагаах ухааны хүрээлэнгийн Молекуляр микробиологийн хэлтсийн тэргүүн, Эмгэг бичил организмын молекуляр генетикийн лабораторийн удирдагч, Оросын ШУА-ийн гишүүн Александр Суворов мэдэгджээ.
Эх сурвалж: Iz.ru
Эх сурвалж: Марта