2021-04-16 14:401min00

Нийгмийн даатгалын сангийн орлого 13,4 хувиар нэмэгдлээ

ndsh

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оны мөн үеийнхээс 13,4 хувиар, зарлага 15,6 хувиар нэмэгдлээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээлснээр, нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний улиралд 769,4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 91,2 (13,4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Үүнд тэтгэврийн даатгалын сангийн орлого 70,7 (13,9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Мөн өнгөрсөн сард нийгмийн даатгалын сангийн орлого 293,4 тэрбум, зарлага 294,7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас орлого 40,6 (16,1 хувь) тэрбум, зарлага 61,8 (26,5 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй