Завхан аймгийн Улиастай суманд коронавирусний халдвар авсан нь батлагдсан дөрвөн иргэний хавьтлын судалгааны дүнд дам хавьтлууд нэмэгдэж, цаашид нийтийг хамарч болзошгүй эрсдэл үүсээд байна.
Иймд мэргэжлийн байгууллагуудын санал дүгнэлтийг үндэслэн “Тэг зогсолт”-ыг 2021 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 18:00 цаг хүртэл сунгахаар шийдвэрлэжээ.
Мөн ойрын болон дам хавьтлын иргэдийг байрлуулах буудлын бэлэн байдлыг хангах, бүх албан байгууллагууд тус бүр нэг гэр барих, төрийн цэргийн байгууллагуудад харуул хамгаалалтыг сайжруулахыг тус тус даалгасан байна.
Эргүүл, хяналтын үүрэг гүйцэтгэхэд төрийн албан хаагчид үргэлжлүүлэн ажиллана.
Эх сурвалж: Завхан аймгийн ЗДТГ