Өнгөрсөн хоногт хоёр нас баралт /49 настай эрэгтэй, 44 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. 49 настай эрэгтэй хувьд дөрөвдүгээр сарын 13-ны өдөр онош нь батлагдсан бол 44 настай эрэгтэйн хувьд СБД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад биеийн байдал нь хүндэрч нас барсан байна.
Ингэснээр нийт нас баралтын тоо 29 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байна.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэгт нийтдээ 2804 хүн хэвтэн эмчлэгдэж байгаагаагаас хөнгөн 1974, хүндэвтэр 652, хүнд 138, маш хүнд 40 хүн байгаа юм байна. Маш хүнд хүний тоо хоёр дахин нэмэгдэж, нас барах эрсдэл нэмэгдэж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.
Л.Баяр