Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын11-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 13,100 шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 885 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 836 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 48 тохиолдол батлагдлаа. Мөн эмнэлгээс шалтгаалах нэг халдвар байгаа
Өнгөрсөн хоногт хоёр нас баралт /20 настай эрэгтэй, 61 настай эрэгтэй/ бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 27 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа” гэлээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 16,603 боллоо.
Нийтдээ 2,667 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 20
- Хүнд 127
- Хүндэвтэр 610
- Хөнгөн 1,910 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 371 хүн эдгэрч, эмнэлгээс 195 хүн гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 176 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 9,887 боллоо. Өнгөрсөн хугацаанд нийт 1,058 хүн гэртээ эмчлүүлэж эдгэрээд байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 836 / нийт 16,603 байгаа бол орон нутагт гарсан халдвар 2,013 боллоо.
Л.Баяр