Сэлэнгэ аймгийн төвөөс зүүн урд зүгт 315 км Ерөө сумын Буургачин багийн Өвөржаргалант гэдэг ууланд самар ачсан ачааны 2 автомашин “Ерөө” голыг гатлах гэж байгаад мөсөнд цөмөрч, усанд суужээ.
Энэ тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 17:55 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 18:10 цагт “Ерөө” голын чиглэлд явж дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 04:30 цагт очиж 12:26 цагт Катра загварын ачааны автомашиныг татан гаргасан бөгөөд Зил-131 загварын ачааны автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээжээ.
Эх сурвалж: ОБЕГ