Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 98 бүтээлд патент олгосон тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Тухайлбал, Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2021 оны эхний улиралд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 133 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оны мөн үеэс 34 (34.3%)-өөр өсжээ.
Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд:
- 23 нь хүний хэрэгцээг хангах зүйл,
- 19 нь хими, төмөрлөг,
- 9 нь физик,
- 8 нь механик, гэрэлтүүлэг, дулаан, шахуурга, хөдөлгүүр, зэвсэг тэсрэх бодис,
- 16 нь бусад ангилалд хамаарч байна.
Монгол Улсын хэмжээнд 2021 оны эхний улиралд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 1140 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна.
Нийт мэдүүлсэн барааны тэмдгийн 412 ( 36.1%) нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байна.
Эх сурвалж: ҮСХ