2021-04-13 09:511min00

Улаанбаатараас Увс аймгийн Улаангом суманд очсон хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарчээ

uvs

2021 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Улаанбаатар хотоос Увс аймгийн Улаангом сумын 9-р багт очиж, гэр тусгаарлалтад байсан хоёр иргэний PCR шинжилгээний хариу эерэг гарсан байна.

Тусгай чиг үүргийн хариу арга хэмжээний багууд шуурхай ажиллаж Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт байршуулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлжээ.

Бусад иргэдийн PCR шинжилгээний хариу сөрөг гарсан, иргэн бүр хариуцлагатай байхыг зөвлөлөө. Тус аймагт COVID-19-ийн халдвар сүүлийн өдрүүдэд шинээр бүртгэгдээгүй байсан юм.

 

Эх сурвалж: Увс аймгийн шуурхай штаб

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй