2021-04-13 08:391min00

Захирамж зөрчсөн дөрвөн газрын үйл ажиллагааг зогсоолоо

158453391_4378047492222597_648313655798723335_o_20210311114117.jpg11-580x365

Нийслэлийн 9 дүүргийн 171 хороонд НМХГ-аас хүнсний худалдааны 1944, эмийн сан 22 нийт 1966 газарт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн архи, согтууруулах ундааг лангуу, тавиураас татан авхуулж битүүмжлэл хийлгэн, мэдэгдэл нааж, спиртийн өндөр агууламжтай /18 хувиас дээш/ архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон шийдвэрийн биелэлтийг хангуулсан байна.

Шалгалтын явцад халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй зөрчлийг газар дээр нь арилгуулан, захирамж зөрчин үйл ажиллагаа явуулж байсан дөрвөн газрын үйл ажиллагааг зогсоожээ.

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр 8 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг гарган цахим сүлжээгээр түгээж, 1944 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд зурагт сэрэмжлүүлэг хүргүүлэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байгаа аж.

Эх сурвалж : НМХГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй