Сонгогч та сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ шалгаарай!

2021-04-12 12:39
f2b5bd791bbf65816a8c3171d901b70a_x3

Сонгогч Та, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэлтэй эсэхээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын www.election.burtgel.gov.mn сайтаар орж шалгаарай. Та зөвхөн өөрийн мэдээлэлтэй танилцахаас гадна өөрийн оршин суугаа хаяг дээр бүртгэлтэй иргэдийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох тухай хүсэлтээ 2021 оны 4 дүгээр сарын 20-ноос 2021 оны 5 дугаар сарын 09-нийг дуустал өөрийн оршин суугаа орны дипломат төлөөлөгчийн газарт хандан гаргаж бүртгүүлээрэй гэж Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.