2021-04-08 20:581min00

Гадаадаас ажиллах хүч уригч аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд!

2ceb8540ec4b48c225afaff611c30ffa_x3

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор барилга, зам гүүрийн бүтээн байгуулалт, хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаанд зайлшгүй оролцох инженер, техникийн ажилтнуудад Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу хөдөлмөр эрхлэх буюу HG ангиллын визийн зөвшөөрөл олгодог.

Гэвч зарим уригч аж ахуйн нэгж нь Монгол Улсад хөрөнгө оруулагч болон хувийн бусад шалтгаанаар оршин сууж байгаад нутаг буцсан гадаадын иргэдийг хөдөлмөр эрхлэх буюу “HG” ангиллаар урих хүсэлтийг удаа дараа ирүүлж байна.

Иймд гадаадаас ажиллах хүч оруулж ирж буй уригч аж ахуйн нэгж, байгууллагууд нь Монгол Улсад оршин суух зорилго нь өөр, хөдөлмөр эрхлэх ангиллын визийн шаардлагад нийцэхгүй гадаадын иргэдийг HG ангиллын визийн зөвшөөрлөөр урихгүй байхыг хүсье.

Гадаадын иргэн, харьяатын газар

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй