Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Ирэх тавдугаар сарын 1-нд Монгол Улс агаарын хилээ нээнэ. Ингэхдээ зөвхөн хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийг л оруулахаар төлөвлөж байна. Энэ нь хоёр ач холбогдолтой.
Нэгдүгээрт, эдийн засагт хэрэгтэй, хоёрдугаарт, Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлыг агаарын хил нээснээс хойш хойш сарын дотор ашиглалтад оруулах гэрээтэй юм. Ирэх долоодугаар сарын 1 гэхэд Монгол Улс хүн амаа бүрэн вакцинжуулах нь олон улсад эерэг зүйл болж манай улсад олон жуулчин ирэх сэдэл болно. Иймд бид нисэх онгоцны буудлаа наадмын өмнө ашиглалтад оруулахыг зорьж байна. Аялал жуулчлалын салбарынхан ч үүнийг хүлээж байгаа” гэв.
Б.Эрдэнэ