Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 7-нд нийслэлийн хэмжээнд 83 цэгт 1,513 эмч, албан хаагч ажиллаж 38,795 иргэнийг вакцинжуулалтад хамруулсан бол халдвар тархсан аймгуудад өчигдөр 20,897 иргэнийг вакцинжуулсан байна.
Ингэснээр улсын хэмжээнд нийт вакцинд хамрагдсан иргэний тоо 529,911 болсон бөгөөд Монгол улсын насанд хүрсэн иргэдийн 25%-д нь “Ковид-19” халдварын эсрэг вакцинд хамрагдсан гэсэн үг юм.
Вакцин тариулсан ч халдвараас хамгаалж маскаа зүүн, зайгаа барьж, шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Л.Баяр