Өнөөдөр 17:00 цагийн байдлаар нийт 43651 хүнийг вакцинд хамруулжээ. Тодруулбал, нийслэлд 33270 хүн эхний тунгаа тариулсан бол бол орон нутгийн зорилтод бүлгийн 10 мянга гаруй хүн вакцинд хамрагдсан.
Мөн одоогоор нийт 82 цэгт 1264 хүн эмч, ажилтан ажиллаж байгаа ба цаашид вакцины цэгүүд, ажиллах хүчийг хоёр дахин нэмэхээр төлөвлөж байна хэмээн УОК-оос мэдээллээ.