ШШГЕГ: Хорих ангийн хүмүүжигчдийг вакцинд хамруулж эхэллээ

2021-04-06 17:24
169899631_3816214725090878_7444283351505238930_n

Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу нэн тэргүүнд ШШГЕГ-ын харьяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад дархлаажуулалтын ажлыг өнөөдрөөс /2021.04.06/ эхлүүллээ.

Эх сурвалж : ШШГЕГ