Коронавирусийн эсрэг вакцины талаар иргэдийн асуултад мэргэжлийн хүн хариуллаа

2021-04-06 10:56
aae5795b602834ca73c954b0cb196c64

Вакцины талаар иргэдийн асуултад УОК болон албаны хүмүүсийн хариулсан хариултын заримаас хүргэж байна.

Жирэмсэн хүн вакцин хийлгэж болох уу?

-Одоогоор бүрэн судлагдаагүй тул хийлгээд хэрэггүй.

Хөхүүл ээжүүд хийлгэхэд хүүхдэд сөргөөр нөлөөлөх үү?

– Хөхүүл ээжүүд хийлгэж болно. Зарим тохиолдолд хөхний сүүгээр дамжиж дархлаа тогтох тухай ч ойлголт бий.

Өмнө нь ковидоор өвдсөн хүмүүс хэдэн сарын дараа хийлгэх вэ?

– Өвдөөд эдгэрсэн бол 3 сарын дараа вакцин хийлгэнэ.

Вакцин өвчин үүсгэх үү?

-Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй.

Хавдартай хүн хийлгэж болох уу?

– Хавдрын эм, эмчилгээтэй бол хийлгэж болохгүй.

Элэгний өвчтэй хүмүүс хийлгэж болох уу?

– Элэгний вирус идэвхжил өндөр бол хийхгүй.

Хоёр дахь тунгаа хийлгээд хэд хоногийн дараа дархлаа тогтох вэ?

-Хамгийн чухал нь эхний тунгаас дараагийн тун хүртэл халдвар авахгүй хэрэгтэй. 2 тунгаа хийлгэж дуусаад 14 хоногийн дараагаас дархлаа бүрэн тогтоно.

Эхний тунгаа “Астразенека”-гийн вакцин хийлгээд 2 дахь тунгаа өөр вакцин хийлгэж болох уу?

-Анагаах ухааны үүднээсээ бүрэн боломжтой боловч эрсдэлгүй байхын тулд ижил үйлдвэрийн вакцин 2 тун хийлгэх хэрэгтэй.

Хүн амын хэдэн хувийг вакцинжуулж байж сүргийн дархлаа тогтох вэ?

– Хүн амын 60 хувийг вакцинжуулж байж тогтоно.

Хоёр тун вакцин хийлгэж дархлаа тогтсоныг хэрхэн нотлох вэ?

– Хоёр дахь тунг тариулсны дараа гэрчилгээ олгоно.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй