Дорноговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Сайншанд суманд тогтоосон хатуу хөл хориог өнөөдрөөс цуцалжээ.
Харин дөрөвдүгээр сарын 11-ний 06.00 цаг хүртэлх хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт Сайншанд, Замын-Үүд, Сайхандулаан, Даланжаргалан, Алтанширээ, Иххэт, Айраг, Хатанбулаг суманд улаан түвшинд шилжсэн нөхцөл байдал хэвээр үргэлжлэх юм.
Дорноговь Аймгийн хэмжээнд сүүлийн 48 цагийн хугацаанд нэмж халдварын тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд батлагдсан 17 тохиолдлын ойрын харьцагч 172, дам харьцагч 659 хүнийг ажиглалтад авчээ.
Л.Баяр