Британид AstraZeneca-гийн вакцин хийлгэснийхээ дараа судасны бөглөрөл болсон 30 тохиолдол гарсныг Эм бэлдмэл, эмнэлгийн зориулалтын хэрэгслийн хяналтын агентлаг пүрэв гарагт мэдээлжээ.
Өмнөх баримтад зөвхөн 5 тохиолдол гарсан гэж байсан юм. “Манай судалгаагаар бага хэмжээний бөглөрөл гарсан 30 тохиолдол гарсан” хэмээн мэдэгджээ. Харин Pfizer-BioNTech вакцинтай холбоотой ийм мэдэээл ирээгүй байна. Хэдий тийм боловч AstraZeneca-гийн вакцины давуу тал урьдын адил боломжит эрсдэлээсээ давж байгааг сануулжээ.
Тэгвэл пүрэв гарагт Гүржид 27 хүн AstraZeneca-гийн болон Pfizer-ын вакцинд хамрагдсаныхаа дараа сөрөг нөлөө илэрсэн байна. Европын эмийн хэрэгслийн агентлагийн тэргүүн Эмер Кук мэдэгдэхдээ, AstraZeneca компанийн COVID-19-ийн вакцинаас тодорхой бүлгийн хүн амыг хязгаарлах шалтгаан олж хаахгүй байна гэжээ.
AstraZeneca-гийн вакцин COVID-19 өвчний үед 76% сэргийлэх үр дүнтэй хэмээн үр дүнгийнх нь хэмжээг бууруулсан юм.
Эх сурвалж: Iz.ru
Орчуулагч: Марта