2021-04-05 12:021min00

Н.Түвшинбаярыг саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт хүргүүлжээ

new_a86bdf43ca3975d0661075ed20373b1778dbd98e

МҮОХ-ны дарга Н.Түвшинбаяр Улсын начин Э.Энхбатыг зодож, маш хүнд гэмтэл учруулсан талаар мэдээлэгдсэн. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Б.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сэжигтэн Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг нь байлцуулан тайлбар мэдээлэл авсан. Түүнийг баривчлан хорих 461-р ангид хүргэсэн байгаа. Н.Түвшинбаярыг Эрүүгийн хуулийн 11.1-т зааснаар яллагдагчаар татах саналыг нийслэлийн прокурорт хүргэсэн” хэмээв.

Н.Батаа