2021-04-05 07:452min00

Ковид-19 халдварын эсрэг вакцинжуулалт орон нутагт

вакцин
Орон нутгийн иргэдийг вакцинжуулах ажил эхэлсэн байна. Дорноговь аймагт вакцинжуулалт эхэлсэн талаар өчигдөр Монцема агентлаг мэдээлсэн бол УИХ-ын гишүүн Ч.Ундрам Сэлэнгэ аймагт вакцинжуулалт эхэлсэн талаар өчигдөр орой өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.
Сэлэнгэ
Тэрбээр ” Сэлэнгэ аймагт Ковид-19-ын эсрэг вакцинжуулалтын эхний тунг өнөөдөр хийж эхэллээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрөгдсөн БНХАУ-ын Синофарм ХХК-ий “Verocell” вакциныг хийж байна.
Вакцины талаарх мэдээлэл
Хэрэглэх заалт: Ковид19-ын эсрэг идэвхтэй дархлаа тогтоох зорилгоор хэрэглэнэ.
Савлалт: 1 хүн тун (0.5мл)
Тун, тарих арга: 18 дээш насныханд 0.5мл булчинд тарина.
Хөхүүл ээжүүд: Хөхүүл ээжүүд хийлгэнэ. Бүр хүүхдэд хөхний сүүгээр дамжих дархлаа тогтох тухай ч ойлголт бий.
Вакцин өвчин үүсгэх үү?: Амьд вирус биш тул өвчин үүсгэхгүй
Хавдартай хүн: Хийлгэхгүй. Мөн хавдрын эм, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс хийлгэхгүй.
Элэгний өвчтэй хүмүүс: Элэгний вирус идэвхжил өндөр байгаа тохиолдолд хийхгүй
дахь тунгаа хийлгэх: 2 тунгаа заавал хийлгэх хэрэгтэй ба эхний тунгаас дараагийн тун хүртэл халдвар авахгүй байх маш чухал. 2 тунгаа хийлгэж дуусаад 14 хоногийн дараагаас дархлаа бүрэн тогтоно. Хятад улсад үйлдвэрлэсэн Verocell вакцинд хамрагдсан бол давтан тун 28 хоног байна.” хэмээжээ.
Архангай

Архангай аймгийн Засаг дарга УОК-т вакцин шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан байна. Тус аймгийн Онцгой комиссоос эхний ээлжинд нэн шаардлагатай 20000 тун вакцин захиалснаас  4000 тун вакциныг Улаанбаатар хотоос зөөвөрлсөн байна.

Тиймээс өнөөдрөөс эхлэн голомтод ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд болон тусгай үүрэг гүйцэтгэж буй цагдаа, онцгойгийн алба хаагч нарыг вакцинд хамруулах аж. Мөн ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг вакцинжуулах ажлыг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Булган

Мөн УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өнөөдрөөс эхлэн Булган аймагт вакцинжуулат эхэлж байгаа талаар өөрийн цахим хуудсаараа мэдэгдлээ.  Тэрбээр “4-р сарын 5-наас эхлэн Булган аймагт вакцинжуулалт хийгдэж эхэлнэ.
Эхний ээлжинд эрсдэл дунд ажиллаж байгаа аймаг, сумдын эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, тагнуулын байгууллагын ажилтнуудаа, 4 дүгээр сарын 6-ны өдрөөс стратегийн ач холбогдол бүхий байгууллагууд болох үүрэн холбооны операторууд, боловсролын байгууллагын багш, ажилтнууд, хилийн цэрэг, “Булган Мээж” ОНӨХХК, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Булган сумын ШТС болон худалдаа үйлчилгээний байгууллагын ажилтнуудаа вакцинжуулахаар боллоо.
Вакцинд сайн дурын үндсэн дээрээс хамрагдах ёстой бөгөөд архаг хууч өвчтэй, харшилтай хүмүүс, жирэмсэн, хөхүүл эхчүүдэд хориглох заалттайг анхаараарай” гэсэн байна.
Дорнод

Дорнод аймгийн хэмжээнд коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтыг удахгүй эхлүүлэхээр болжээ.

Тодруулбал, 8500 тун БНХАУ-ын Синофарм компанийн эмийн үйлдвэрийн вероселл вакциныг өнөөдөр аймагтаа татан авах ажлыг Онцгой комиссоос зохион байгуулж байна гэж мэдээлэв.

Тархвар судлалын заалтаар эхний ээлжинд Эрүүл мэнд, Онцгой, Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, ХХБ, Гаалийн байгууллагын ажилтан, алба хаагчид, мөн цэцэрлэг, сургуулийн багш ажилтнууд, Их сургууль, МСҮТ, Стратегийн ач холбогдол бүхий байгууллагын ажилтнуудыг хамруулахаар шийдвэрлэсэн байна.

Н.БАТАА

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй