Коронавирусний халдвар (COVID-19)-ын адил амьсгалын замаар дамждаг вирусүүд нь салст эсвэл вирус агуулсан агаар дусал хэлбэрээр таны нүд, хамар, хоолойгоор дамжин хүний биед нэвтэрч тархдаг. Ихэнх тохиолдолд вирус нь нэг хүнээс нөгөө хүнд гараар дамжин тархдаг.
Дэлхий нийтэд тулгараад буй цар тахлын үед вирусний халдвараас урьдчилан сэргийлэх хамгийн хялбар, хямд бөгөөд чухал арга замын нэг бол савантай усаар гараа тогтмол угаах явдал юм.
Гараа хэрхэн зөв угаах вэ?
Таны гарт байж болох вирусний бүх ул мөрийг арилгахын тулд гараа сайтар савандан үрж, бүрэн угааж усаар зайлна. Гараа үр дүнтэй угаах үйл явцыг дараах хэсэгт алхамлан харуулав.
- Алхам 1: Цоргоны усаар гараа норгоно.
- Алхам 2: Нойтон гартаа хангалттай хэмжээгээр саван түрхэнэ.
- Алхам 3: Гарын бүх гадаргууг, түүний дотор гарын ар тал, хурууны завсар, хумсны доод хэсэг зэргийг наад зах нь 20 секундын турш үрж угаана.
- Алхам 4: Урсгал усаар сайтар зайлна.
- Алхам 5: Цэвэр даавуу эсвэл нэг удаагийн алчуураар гараа арчина.
Нийслэлийн эрүүл мэндийн газар