ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагт коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээг 12,235 хүнд хийхэд 620 хүнд халдвар илэрлээ. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд 503 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8,392 болсон.
117 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,287 боллоо. Тодруулбал, Архангай, Баянхонгор, Булган, Дархан, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол батлагдсан.
Халдварын улмаас 2,107 хүн эмчлүүлж байгаагаас:
Хөнгөн 1,822
Хүндэвтэр 225
Хүнд 51
Маш хүнд 9 хүн байна.
Та бүхэнд хүн хоорондын зайгаа баримталж, амны хаалтаа зүүж, гараа ариутгаж байхыг зөвлөж байна.
Өнөөдөр 620 тохиолдол бүртгэгдэж байгаа нь Монгол Улсад “Ковид-19”-ийн халдвар анх бүртгэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол батлагдсан өдөр болж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ