2021-04-04 11:291min00

Улсын хэмжээнд нийт 346,745 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамрууллаа

3bd81579-1db3-45ee-8c01-4b46af455629-Vaccinations_3

Улсын хэмжээнд коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш нийт 346745 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Дээрх тоог задалж үзвэл өчигдрийн байдлаар нийслэлд нийт 328,179 хүнийг, орон нутагт 18566 хүнийг  дархлаажуулалтад хамруулжээ.

Өчигдрөөс эхэлсэн нэг өдөрт 30 хүртэл мянган хүнийг вакцинд хамруулж, ачааллаа нэмэгдүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн. Вакцинжуулалтад өдөрт дунджаар 12 мянган хүнийг хамруулж байсан бол хэсэгчилсэн хөл хорионы өдрүүдэд өдөрт 30 мянга хүртэл ачааллаа нэмэгдүүлэхээр болоод байгаа юм.

Б.Эрдэнэ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй