ЭМЯ: Өдөрт 25-30 мянган иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулна

2021-04-03 12:35
aae5795b602834ca73c954b0cb196c64

Манай улс энэ оны тавдугаар сарын 1-нээс хилээ нээхээр төлөвлөж байгаа талаар УОК мэдээлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор коронавирус дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж байгааг Эрүүл мэндийн яам мэдэгджээ.

Тодруулбал, өдөрт 25-30 мянган иргэнийг вакцинжуулах боломжтой гэдэг байр суурийг ЭМЯ илэрхийлсэн байна. Гэхдээ эхлээд голомтод ажиллаж байгаа албан хаагчдаа вакцинжуулсны дараа нийтийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх бэлтгэл ажлыг хангах юм.

Б.Эрдэнэ