2021-04-02 11:241min00

Зах, худалдааны төвүүд маргаашнаас 20:00 цаг хүртэл ажиллана

5fd08f3b79568

Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 31-ний өдрийн тогтоолоор коронавируст халдварын тархалтыг бууруулах зорилгоор маргаашнаас буюу дөрөвдүгээр сарын 03-18-ны өдрийг хүртэл үйлчилгээний газрууд болох ресторан, лоунж, саун, бассейн, чийрэгжүүлэх, бялдаржуулах төв, амралт сувиллын үйл ажиллагааг түр зогсоох, зах худалдааны төв, бусад үйлчилгээний газруудыг 20:00 цаг хүртэл ажиллуулахаар тогтоосон.

Энэ хугацаанд иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээнээс бусад төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэн нэг дор таваас дээш хүн цуглуулахгүй байх дэглэм журмыг чанд мөрдүүлж, хяналт тавьж ажиллахыг бүх шатны Онцгой комиссын дарга, гишүүдэд үүрэг болгожээ.

Дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ үзнэ үү.

Б.Эрдэнэ