Сүүлийн 24 цагт 58 настай, 66 настай эмэгтэй нас барж, Ковид-19-ийн шалтгаант нас баралт 10 боллоо.
Ковид-19-ийн тохиолдол нэмэгдэж байгааг дагаад эмнэлэгт хэвтэж байгаа хүнд болон хүндэвтэр, маш хүнд хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал нэмэгдэж, нас баралтыг тоог нэмэгдүүлэх эрсдэл үүсэж байна. Хүндэвтэр 232, хүнд 37, маш хүнд 8 хүн эмчлүүлж байна гэж Эрүүл мэндийн өнөөдрийн хэвлэлийн хурлаар ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр хэллээ.
Л.Баяр