Уур амьсгалын ногоон сан” Монгол орны малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлэхэд 23.1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор болжээ.
БОАЖЯ-наас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлэх уг төслийн баримт бичигт холбогдох албаныхан гарын үсэг зурсан байна. “Монгол орны орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төсөл Завхан, Ховд, Дорнод, Сүхбаатар аймгийн 68 сумыг хамран хэрэгжих ажээ.
Энэхүү төсөл нь тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн бүтээгдэхүүн, тэдгээрийг мөшгих шинэлэг технологийг нэвтрүүлэх, доройтолд орсон газар болон усны сав газрыг нөхөн сэргээх зэрэг чиглэлээр ажиллах юм байна.
Б.Эрдэнэ