Улсын хэмжээнд нийт 311,262 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулаад байна

2021-04-01 08:53
1576979558_0_177_3072_1905_1920x0_80_0_0_01abb6311e73b1599f765c6b7a52995f

Гуравдугаар сарын 31-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 40 цэгт  93 багийн 654 эмч,  ажилтан ажиллаж, нийслэлд 9,199 иргэнийг дархлаажуулалтад хамруулснаар нийт иргэний тоо 298,226 болсон байна.

Харин орон нутагт 1,367 иргэнийг дархлаажуулснаар нийт 13,036 иргэн вакцинд хамрагджээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд гуравдугаар сарын 31-ний байдлаар 311,262 иргэнийг  дархлаажуулалтад хамруулсан байна.

Өнөөдөр /2021.04.01/ дархлаажуулалтын 40 цэгт 93 багийн 654 эмч, ажилтан ажиллана гэж НОК-оос мэдээллээ.