Сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 10,652 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Нийт 377 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 328 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 49 тохиолдол батлагдлаа.
Түүнчлэн сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвартай 69 болон 84 настай хоёр хүн нас барсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 8447 болсноос дотоодын халдварын тоо 7,910 боллоо.
Л.Баяр