Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа танилцууллаа.
Гуравдугаар сарын 30-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ, ЗӨСҮТ –ийн лаборатори болон нийт лабораторид 10,652 хүнд шинжилгээ хийсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Ингээд 377 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Үүнээс 328 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 49 тохиолдол батлагдлаа.
Түүнчлэн сүүлийн нэг хоногт коронавирусийн халдвартай 69 болон 84 настай хоёр хүн нас барсан гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 8447 болсноос дотоодын халдварын тоо 7,910 боллоо.
Нийтдээ 1902 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 12
- Хүнд 34
- Хүндэвтэр 219
- Хөнгөн 1637 хүн байна.
Сүүлийн 24 цагийн дотор 95 хүн эдгэрч эмнэлгээс гарсан бөгөөд нийт батлагдсан тохиолдол 8,070 үүнээс эдгэрсэн 4,920 буюу 61,9 хувь байна.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
- Улаанбаатар-7000 /сүүлийн 24 цагт 328 тохиолдол нэмэгдэв/
- Завхан-9 / Сүүлийн 24 цагт 0 /
- Архангай-52 / Сүүлийн 24 цагт 7/
- Төв аймаг-179 /Сүүлийн 24 цагт 5/
- Дархан-Уул-74 / Сүүлийн 24 цагт 16/
- Хөвсгөл-34 / Сүүлийн 24 цагт 5/
- Увс –4 /Сүүлийн 24 цагт 1/
- Өвөрхангай –81 /Сүүлийн 24 цагт 6/
- Баянхонгор 12 /Сүүлийн 24 цагт 0/
- Орхон амйагт 76 /Сүүлийн 24 цагт 0/
- Дорноговь аймагт 5 /сүүлийн 24 цагт 0/
- Булган аймагт 36 /Сүүлийн 24 цагт 4/
- Сэлэнгэ аймагт 6 /Сүүлийн 24 цагт 4/
- Хэнтий аймагт 11 /Сүүлийн 24 цагт 0/
- Ховд аймагт 3 /Сүллийн 24 цагт 1/
- Говьсүмбэр 2 /Сүүлийн 24 цагт 0/
Одоогоор нийт 15 аймагт өвчлөл бүртгэгдээд байгаа аж.
Л.Баяр