2021-03-31 09:171min00

Улсын хэмжээнд нийт 300,366 иргэнийг вакцинжуулаад байна

vac1

2021 оны хоёрдугаар сарын 23-нд коронавирусийн эсрэг дархлаажуулалт эхлээд байна. Өнөөдрийн байдлаар нийт Улсын хэмжээнд нийт 300,366 иргэнийг вакцинжуулаад байна.

Өчигдөр буюу 2021 гуравдугаар сарын 30-нд Улаанбаатар хотод дархлаажуулалтын 39 цэгт 92 багийн 646 эмч, ажилтан ажиллаж 8,172 иргэнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулжээ. Ингэснээр нийслэлийн хэмжээнд нийт 288,589, орон нутагт 1,265 иргэнийг дархлаажуулжээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй