Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал даваа гарагт танхим болон цахимаар зохион байгуулж, энэ сарын 31-нд болох Бүх гишүүдийн хурлаар хэлэлцэх асуудлаа тодорхойллоо.
МҮОХ өнөөдөр нийт 75 спорт холбооны 179 гишүүнийг эгнээндээ багтаадаг билээ. Энэ удаагийн хурлаар МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэх бөгөөд шинээр хийх ажлын төлөвлөгөө төсвийг батлах юм.
Тус хурлаар МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв батлах тухай танилцуулгыг МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд танилцуулсан байна.
Харин МҮОХ-ны Хянан шалгах зөвлөлийн мэдээллийг тус зөвлөлийн дарга Ж.Баянцагаан танилцуулжээ. Мөн энэ үеэр зарим гишүүдийн гишүүнчлэлийг дуусгавар болгож, шинээр гишүүд сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн МҮОХ-ны дүрмийн Ажлын хэсгийн явцын талаар дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар танилцуулсан байна.
Эх сурвалж : МҮОХ