Засаг дарга Д.Сумьябазар өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэхийг үүрэг болголоо

2021-03-29 10:36
20_20190413082552-696x348

Нийслэлийн Засаг дарга Д.Сумьябазар дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх өнгө үзэмжгүй, эвдэрч гэмтсэн самбаруудыг цэгцлэхийг үүрэг болголоо.

Тэрээр мөн

  • Нийслэлийн төсвийн орлого нэмэгдүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, татварын баазыг нэмэгдүүлэх
  • Ил задгай кабелийн аюулгүй байдлыг хангаж, зөрчлийг арилгах
  • Авто замууд дахь эвдэрч гэмтсэн хайлш, бетон хаалтуудыг засахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.

Тэрээр “Энэ долоо хоног бол эдийн засгаа сайжруулах, ажлын байраа хадгалах чухал долоо хоног” гэв.

Б.Эрдэнэ