Оросын ЭМЯ-ны Шүдний өвчин судлалын эрдэм шинжилгээ, судалгааны төв хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Шүдний эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч, анагаахын шинжлэх ухааны доктор Олесь Шевченко эрүүл шүд, буйлны 6 гол дүрмийг нэрлэлээ.
Шүдээ тогтмол цэвэрлэж байх. Шүдийг өдөрт хоёр удаа, хоёр минутын хугацаатайгаар цэвэрлэнэ. Ингэхдээ цэвэрлэх техник болох буйлнаас шүдний үзүүр лүү шүүрдэх гэсэн хөдөлгөөнөөр үргэлжлүүлнэ. Өдөр бүр шүдний завсар, зайг шүдний утсаар цэвэрлэж байх. Шүд хоорондын завсарт хорхойдолт амархан бий болдог. Үүнээс гадна ам зайлагч, шүдний утас, хэл хусагч зэргийг эмчтэй зөвлөлдөөд тогтмол хэрэглэж байх. Бохирыг хоолны дараа 10 минутын турш зажлах. Гэхдээ сахаргүй бохь хэрэглэж байх.
Түүнчлэн амны хөндийн мэргэжлийн эрүүл ахуйч, шүдний эмчид 6 сар тутамд тогтмол үзүүлж байх гэжээ.
Амны хөндийн эрүүл ахуй шүдэнд сөргөөр нөлөөлдөг байна.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.Март