АНУ, Чикаго хотын О’Хара олон улсын нисэх онгоцны буудал дээр 69 настай Мэрилин Хартманыг саатуулжээ. Тэрбээр 20-иод жил онгоцоор тасалбаргүй, туулайчилж нисдэг байсан нь илэрсэн байна. Түүнийг аяллаа зогсоож байгаагаа зарласан ярилцлага өгснөөс хойш хоёр хоногийн дараа саатуулсан тухай Insider-д бичжээ.
Анх тэрбээр 2002 онд туулайчилж, Копенгаген орсон байна. Түүнчлэн тэрбээр Сиэтл, Феникс, Филадельфи, Атланта, Сан-Франциско, Лондон руу үнэгүй нисчээ. Мэрилин Хартман 19 жилийн хугацаанд 30 гаруй нислэгээр үнэгүй зорчиж чадсан байна.
“Би хэзээ ч онгоцонд өөрөө орж сууж байгаагүй, намайг шууд л нэвтрүүлчихдэг байсан. Өөрөөр хэлбэл би аюулгүйн шугамаар ямар ч тасалбаргүй орчихдог байсан. Хэн нэгнийг дагаад л орно. Жишээ нь нэг залуу цүнхээ авч байх хооронд түүний дэргэд хүлээж байгаа болоод л орчихдог байсан. Өөрөөр хэлбэл намайг тухайн залуутай хамт явж байна гэж боддог байсан” гэжээ.
2014 онд тэрбээр анх удаа Сан-Хосе хотоос Лос-Анжелес руу нисэхдээ саатуулагджээ. Шүүгчид түүнийг дахин ийм хэрэг үйлдэхгүй байхыг анхааруулсан ч Мэрилин 7 сарын дараа дахин тасалбаргүй зорчжээ.
Мэрилин үүнээс хойш хэд хэдэн удаа саатуулагдсан байна. О’Хара-гийн нисэх онгоцны буудалд түүний царайг таньжээ. 2019 онд Хартманд цахим мөрдлөг явуулж, сэтгэцийн эмгэгтэй болохыг нь тогтоожээ. Мэрилин өөрөө үүнийгээ хүүхэд насаа хүнд хэцүү өнгөрөөсөнтэй холбон тайлбарладаг байна.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулагч: Марта