Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар ажил хайж 23.3 мянган иргэн бүртгүүлжээ.
Үүнээс 15.5 (66,3 хувь) мянга нь бүртгэлтэй ажилгүй, 7.8 (33,7 хувь) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж буй иргэд юм.
ХНХЯ-ны статистик мэдээллээр, нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеийнхээс 5.2 (25,1 хувь) мянган хүн, өмнөх сарынхаас 1.0 (6,1 хувь) мянган хүнээр багасжээ.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны хоёрдугаар сард ажилгүй 3.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 0.3 мянган иргэн ажилд зуучлуулан орж, 4.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан аж. Үүнээс Улаанбаатар хотод өнгөрсөн сард нийт 1.2 мянган иргэн нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 56 иргэн ажилд зуучлуулан оров.
Улсын хэмжээнд өмнөх оны мөн үеийнхээс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 881 (19,7 хувь), ажилд зуучлуулан орсон иргэд 402 (56,7 хувь)-оор цөөрч, ажил идэвхтэй хайгаагүй шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 562 (15,1 хувь)-оор нэмэгджээ.
Харин өмнөх сарынхаас шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 932 (20,6 хувь), ажилд зуучлуулан орсон иргэд 404 (56,8 хувь), ажил идэвхтэй хайгаагүй шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 1.1 (21,1 хувь) мянгаар багасжээ.
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны хоёрдугаар сард 3.6 мянган хүн шинээр бүртгүүлсний 877 (24,5 хувь) нь ажлаас чөлөөлөгдөж, халагдсан нь өмнөх сарынхаас 186 (26,9 хувь) хүнээр өсжээ.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 243 (1,6 хувь) нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаагаагийн 123 (50,6 хувь) нь эмэгтэйчүүд юм. Бүртгэлтэй ажилгүй хоёр хүн тутмын нэг нь бүрэн дунд, гурван хүн тутмын нэг нь диплом болон бакалаврын дээд боловсролтойг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 52,4 хувийг 15-34 насны залуус эзэлж, энэ үзүүлэлт Төв, Дундговь, Говь-Алтай, Дархан-Уул, Архангай, Говьсүмбэр, Булган, Завхан аймаг, Улаанбаатар хотод улсын дунджаас 0.7-10.1 пунктээр доогуур байгаа аж.
Үндэсний статистикийн хороо