Монголын үндэсний бөхийн холбоо нь үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх, хөгжүүлэх, бөхчүүдийн эрх ашгийг хамгаалах үндсэн эрх үүрэгтэй байгууллага юм.
Авилгатай Тэмцэх Газраас 2019 оны 11-р сарын 11-ний өдөр олон нийтэд хандан өөрийн байгууллагад шалгагдаж буй эрүүгийн хэргүүдийн талаарх мэдээлэл өгөхдөө 2009-2018 онуудад Улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн 38 нь зөрчил гаргасан, түүнд холбогдуулж Биеийн тамир, спортын байгууллагын нэр бүхий албан тушаалтнуудад холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар анх мэдээлсэн байдаг. Түүнээс хойш эрүүгийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн нь тодорхой бус байсаар өнөөдрийг хүрлээ.
Иймд сэргээштэй холбоотой дээрх эрүүгийн хэргийг татаж хянан, нууцын зэрэглэлд оруулаагүй л бол, хэрхэн шийдвэрлэгдсэн талаарх хариуг өгнө үү хэмээн МҮБХ-ноос хүсэлт гаргасан байна.
Б.Эрдэнэ