Өнөөдрийн байдлаар манай улсад нийтдээ 306 иргэнийг гэрээр тусгаарлан, хяналт тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.
Коронавирусийн халдвар батлагдсан даруйд эмнэл зүйн эмч очиж биеийн байдлыг үнэлж үзээд хөнгөн, шинж тэмдэг илрээгүй, өөрөө гэртээ тусгаарлагдах боломжтой гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тохиолдолд гэрээр нь тусгаарлаж байгаа гэж ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.
Түүнчлэн гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсийн эмчилгээний зардалд улсаас мөнгө төсөвлөөгүй талаар ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр хэллээ.
Тэрбээр “Гэрээр тусгаарлагдсан хүмүүт улсаас эм аваачиж өгөхгүй, харин эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл хэрэглэж болох эмийг санал болгож хэлж өгнө. Гэрээс тусгаарлагдаж байгаа иргэдийн эмчилгээний зардалд улсаас мөнгө төсөвлөөгүй” гэлээ.
Л.Баяр