Дархан -Уул аймагт “Ковид-19” халдварын тохиолдол 4-өөр нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 11 боллоо

2021-03-24 10:361min0
darhan

Өвөрхангайн сувиллаас голомтолсон халдваруудаас гадна, эх үүсвэр нь тодорхойгүй 4 тохиолдол шинээр бүртгэгдлээ.

Үүнд:
Саран эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60 орчим насны эмэгтэй
Аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт ажилладаг төрийн албан хаагч
Сибирийн сүлжээний бизнес эрхэлдэг 2 иргэнээс халдвар илэрсэн байна.

Үүнтэй холбоотойгоор 2021.03.24-ний өдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарлалаа гэж Дархан -Уул аймгийн DBS телевизийг цахим хуудсанд нийтэлжээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй