“Исламын улс” алан хядах бүлэглэлийнхэн Иракийн Мосул хотын лалын гол сүмийг дэлбэлжээ. Хэт даврагчид ан-Нури лалын сүмийн мөргөлийн хэсгийг устгасан байна. Иракийн цэргийнхний мэдээлж буйгаар исламистууд үүгээрээ түүхэн гэмт хэрэг үйлдлээ гэж үзэж дайчдын хяналтдаа авсан дүүрэг рүү дайрч эхэлж байна.