Онцгой байдлын алба хаагчид сураггүй болсон 31 настай эмэгтэйг эсэн мэнд олжээ. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Баян багийн Дөрвөлж хорооллоос иргэн Б энэ сарын 14-нд 20:00 цагийн орчимд гэрээсээ явганаар гараад сураггүй болсон байна.
Сураггүй болсон эмэгтэй нь сэтгэцийн эмгэгтэй байсан аж. Ар гэрийнхэн нь эрлийн багийнхантай хамтран эрэн хайх ажиллагааг эхлүүлснээр өчигдөр 11:45 цагийн үед Тэгш багийн Дунд сайрын худаг гэх газраас олжээ.
Онцгой байдлын ерөнхий газар