2021-03-16 15:341min00

Оройн 17:00 цагаас хойш Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд автомашин явуулахгүй

1_tN8Xqv-AeBel1h5YNUFMmw@2x

Цар тахлын дэгдэлт их байгаа Улаанбаатар хотод 23:00- 06.00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд 0 зогсолт хийх болсон. Үүнтэй уялдуулаад 17:00 цагаас хойш Улаанбаатар хотын чиглэлд Орхон аймгаас автомашины хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй, хязгаарлах болсныг албан ёсоор мэдэгдлээ.

17:00 цагаас хойш Эрдэнэтээс гарсан машин 23:00 цагт эхлэх 0 зогсолтоос өмнө Улаанбаатарт нэвтрэх боломжгүй, очиж амжихгүй тохиолдолд гадаа хонох эрсдэлтэй тул Орхон аймгийн Цагдаагийн газраас дээрх зохицуулалтыг хийжээ.

Орхон аймгийн Цагдаагийн газар