2021 оны гуравдугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 1,056,016,728.62 төгрөгийн үнийн дүн бүхий 2,650,905 ширхэг хувьцаа арилжигдсанаас 21 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Хөвсгөл” ХК (HVL+15.00%) болон “Дархан нэхий” ХК (NEH +14.99%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Монгол алт” ХК (ERS -14.95%) болон “Глобал монголиа холдингс” ХК (HML -8.82%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
“Үндэсний хувьчлалын сан” хамтын хаалттай ХОС-ийн 564,673 ширхэг нэгж эрхийг нийт 130,498,436 төгрөгөөр арилжигдсан байна.
ТOP-20 индекс 0.73 хувиар өсөж, 34045.66 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,613,089,870,296.21 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ