Дуу хөгжмийн Грэмми наадам оны шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн наадмын
“Шилдэг шинэ уран бүтээлч” рэппер Megan Thee Stallion
“Шилдэг хамтын бүтээл” Леди Гага, Ариана Гранде “Rain on me”
“Шилдэг клип” төрөлд дуучин Бейонсе, охин Блю Айви болон WizKid нарын хамтарсан “Brown Skin Girl”
“Оны шилдэг дуу“-гаар H.E.R “I Can’t Breathe” хэмээх уран бүтээлүүд тус бүр шалгарчээ.
Оны шилдэг дуугаар шалгарсан Breathe” /Би амьсгалж чадахгүй байна/ дууны хувьд цагдаагийн гарт амиа алдсан африк америк гаралтай Жорж Флойдын дурсгалд зориулсан уран бүтээл юм.
Жорж Флойд 46 настай залуу хамгийн сүүлд “Би амьсгалж чадахгүй” хэмээн хэлсэн нь Америк дахь арьс өнгөний үзлийг эсэргүүцсэн жагсаалын уриа болсон юм.
Л.Баяр